
E45: Бат бөх харилцааны байшин буюу The Sound Relationship House
Байшингийн даацын хана буюу ИТГЭЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ
НЭГДҮГЭЭР ДАВХАР: Хайртай хүнээ таньж мэдэх, түүний тухай газрын зургийг бүтээх (Love maps)
ХОЁРДУГААР ДАВХАР: Энэрэл, талархал, магтаал, хүндэтгэлийг хуваалцах (Share fondness and admiration)
ГУРАВДУГААР ДАВХАР: Эерэг хариу үзүүлэх буюу сэтгэл зүйн хэрэгцээгээ илэрхийлэхэд нээлттэй хандах (Turn toward instead of away)
ДӨРӨВДҮГЭЭР ДАВХАР: Сайхан, таатай зүйлсэд төвлөрөх (Positive perspective)
ТАВДУГААР ДАВХАР: Асуудлаа шийдвэрлэх буюу ялах бус шийдвэрлэхэд чиглэх. Шийдэж болох болохгүй асуудлыг ангилж ялгах (Manage conflict)
ЗУРГААДУГААР ДАВХАР: Амьдралын зорилгыг нь биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх (Make life dreams come true)
ДОЛООДУГААР ДАВХАР: Нийтлэг зорилго, үнэт зүйл, утга учрыг бүтээх (Create shared meaning)
ХАРИЛЦААНЫ 4 ТААЛАМЖГҮЙ ХЭВ МАЯГ буюу 4 МОРЬТОН
1. Шүүмжлэл - Гомдол уу? Шүүмжлэл үү? Гомдол тодорхой зан, үйл явдалд төвлөрдөг бол шүүмжлэл хувь хүнд бүхэлд нь чиглэдэг.
2. Зэвүүцэл, ёжлол - Би түүнээс илүү гэх бодол, мэдрэмжээс эхэлдэг эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Асуудлыг шийдвэрлэхэд бус хамтрагчаа зэмлэх, цээрлүүлэхэд чиглэдэг.
3. Биеэ өмөөрч хамгаалах - Өөрийгөө хамгаалах нь хамтрагчаа буруутгах арга буюу ухрах, уучлалт гуйх, асуудлаа шийдвэрлэх бус өөрийгөө хамгаалах оролдлого.
4. Чулуун хана босгох - Сонсохоо болих, үг болон үйлдлээр хариу үйлдэл үзүүлэхээ болих. Энэ нь аюултай нөхцөл байдал дахь өөрийгөө хамгаалах хариу үйлдэл байж болно.
Altri episodi di "Lez Ketchup Podcast"



Non perdere nemmeno un episodio di “Lez Ketchup Podcast”. Iscriviti all'app gratuita GetPodcast.








