Baliar Oodrog podcast

Эмзэг байж болох уу? /ПОДКАСТ/ #2

23/5/2024
0:00
21:21
Manda indietro di 15 secondi
Manda avanti di 15 secondi
Энэ удаагийн дугаараараа Багваахай цэцгийн түүхээр дамжуулан өөрийн амьдралын түүхээ та бүхэнтэйгээ хуваалцлаа. Хүн бүхний дотор эмзэг тал гэж байдаг. Энэ эмзэг байдлаа давуу тал болж ашиглахыг хүсвэл “Балиар өөдрөг” хандлагыг өөртөө бүрдүүлээрэй. Яаж гэвэл, өөрийн бодол, мэдрэмж зэргийг ажиглаж хүлээн авахаас эхлэх юм шүү. Өнөөдрийн дасгал: “Намайг тодорхойлох хоёр үгийг бодоорой гэвэл ямар үгс байх вэ?” гэх асуултад хариулах. Хамтдаа Балиар өөдрөг горимд шилжээрэй. Эцэст нь хэлэхэд эмзэг байдал бол сул тал биш юм, эмзэг байдлаа энэрэнгүй хандлага болгож хөгжүүлээрэй. -Өөрийн дотоод хүнтэйгээ аялалд гарахыг хүссэн хүн бүхэнд зориулав. “Балиар өөдрөг” гэдэг нэр томьёонд хоёр зүйл багтдаг. 1. Өөдрөг үзэл буюу аливаад эерэг хандлага, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй хандах. 2. Балиар гэдэг туйлширсан ч юм шиг энэ тодотголыг ашигласнаараа тэр хэмжээний дийлдэшгүй тэнхээтэй байж хэтрүүлсэн хэмжээний өөдрөг түвшинд үүнийг ашиглах тухай. БАЛИАР ӨӨДРӨГ байхын тулд сэтгэл хөдлөл, нөхцөл байдлыг зөв, буруу гэж шүүлгүйгээр хүлээн зөвшөөрч, боловсруулж мөн таних хэрэгтэй.

Altri episodi di "Baliar Oodrog"