UL Medeh Podcast podcast

ҮЛ МЭДЭХ Подкаст #83: Зочин Ш.Буянжаргал “Механик Электроникийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт”

0:00
1:03:59
15 Sekunden vorwärts
15 Sekunden vorwärts

Ш.Буянжаргал нь Япон, АНУ-д боловсрол эзэмшсэн, Японд Тошиба корпорацид Үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем зохион бүтээх инженерээр ажиллаж байсан бол Монголд Коосэн загварын технологийн коллежийг нэвтрүүлж, Шинэ Монгол Технологийн Коллежийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө “Юу Эс Пи Монгол” нь Японы хөрөнгө оруулалттай, мэдээллийн технологи, дата статистик систем хөгжүүлдэг компанийг удирдаж байна. Түүний туршлагаас боловсролын мөн чанар, зорилго болоод тэдгээр нь улс орны хөгжлийн бодлоготой хэрхэн уялддаг талаар, цаашид олон улсад эх орноо төлөөлөх технологийг гаргах боломжтой зэргийг харж болох юм. Ийнхүү та бүхэнд шинэ дугаараа толилуулж байна. Тэрээр өсвөр насны хүүхэд залуучууд төдийгүй эцэг эхчүүдэд тун чиг сайн чиглүүлэг болох Тоглоомын дүрэм номын зохиолч, Монгол хүн бүрийг англи хэлтэй болгоход туслах зорилгоор аргазүйг нарийн судлан тогтоосон “Тэмээ” апплэйкэшнийг зохиож apple store, playstore -д байршуулснаас хойш чамгүй хэрэглэгчтэй болсныг сонсоход таатай байв.

"Юу Эс Пи Монгол" компанийн захирал Ш.Буянжаргал

Weitere Episoden von „UL Medeh Podcast“