UL Medeh Podcast podcast

ҮЛ МЭДЭХ Подкаст #81: Зочин Э.Болор “Хүүхдийн Мэс Заслын Эмч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

0:00
40:16
15 Sekunden vorwärts
15 Sekunden vorwärts

Шантарч халшрах үе түүнд цөөнгүй тохиолдож байсан ч хариуцлага түүнийг хатуужуулан мэргэжлийнхээ дагуу чадваржих, бусдад мэдлэгээ хуваалцах, чин сэтгэлээсээ ажилдаа хандахад нь нөлөөлсөөр буйг уулзаж ярилцсан миний бие өөрийн эрхгүй түүний ярианаас мэдэрч байв. Та эмч тэр тусмаа хүүхдийн мэс заслын эмч болох гэж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Түүнчлэн шинээр эцэг эх болох гэж буй болон жирэмсэн ээжүүддээ захиж хэлэхэд эмчийн зөвлөгөөг сайтар сахиж байгаарай гэж уриалъя. Тэрээр “Дөнгөж төрсөн нярайд хагалгаа хийнэ гэж хүүхдийн гэр бүлд хэлэх л хамгийн хэцүү байдаг даа” гэж байв. Тэд мэдээгүйгээс болж үүнд бэлтгэлгүй байдгаас гадна яагаад гэж халагладаг тухай, тэдний зовлон бэрхшээлийг өөрийн нүдээр харж хийж чадах зүйлээрээ туслахыг хүсдэг юм гэхэд “бид үр хүүхэдтэй болохоо төлөвлөдөг билүү?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байв. Хэн бүхэнд хэрэгтэй чухал сэдвээр ярьсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна.

Хүүхдийн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Э.Болор

Weitere Episoden von „UL Medeh Podcast“