ҮЛ МЭДЭХ Подкаст #78: Зочин Б.Наранцогт “Филлоги- хэл шинжлэл, уран зохиол Мэргэжил & Карьер төлөвлөлт”
Хүүхэд байхаасаа л англи хэлтэй салшгүй холбогдсон тэрээр жирийн монгол хүү олон улсад эх орноо сурталчлан тэр тусмаа хэл соёлын чиглэлд ажиллана гэж санаагүй явсан ч хичээл зүтгэл түүнийг шагнаж энэ зэрэгт хүргэжээ. Хэл шинжлэл, уран зохиол гэсэн мэргэжил эзэмшин цааш гүнзгийрүүлэн Үргэлжилсэн үгийн зохиол мэргэжлээр Америкийн алдарт Фулбрайтын тэтгэлгээр суралцан өдгөө Америк, Монголын соёлын харилцаанд чухал нөлөөтэй талбарт ажиллаж буй. Түүний үйл хэрэгт эх орноо гэсэн чин сэтгэл үргэлж мэдрэгдэж байдаг нь гайхалтай. Мөн SowhyMongolia нэртэй сайтыг эрхлэн явуулж англиар олны хүртээл болгож байсан удаатай. Хэл шинжлэл, уран зохиол чиглэлд сонирхон суралцах гэж буй хэн бүхэнд энэ дугаарыг санал болгоё.
Америкийн Монгол судлалын төвийн олон нийтийн харилцааны зохицуулагч Б.Наранцогт
More episodes from "UL Medeh Podcast"
Don't miss an episode of “UL Medeh Podcast” and subscribe to it in the GetPodcast app.