Live From Red Hero - Podcast podkast

#23 Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр, гитарчин Д.Энхболд - Улаанбаатараас ярьж байна

0:00
2:14:37
Do tyłu o 15 sekund
Do przodu o 15 sekund

Зочдын талаарх сонирхолтой баримтууд


1. Хонх хамтлаг социализмээс ардчилалд шилжих үетэй зэрэг 1989 онд байгуулагдсан ба сэтгүүлч мэргэжилтэй нэг ангийн нөхөд болох С.Цогтсайхан, Н.Энхбаяр болон өөрсдөөсөө насаар 8 дүү Д.Энхболдыг гоцлол гитарчнаар нэмснээр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв.

2. Тэд хамтлагийнхаа хамгийн анхны тоглолтыг 1989 оны 9-р сарын 17-нд Улсын филармони дээр тоглосон.


3. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөний гадаа Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тэр үеийн Улс төрийн товчоо, Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, мөн дуучин Н.Энхбаяр нар "Хонхны дуу"-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарласан байна. Хэдийгээр Хонх хамтлаг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ч улс төрийн цуглаан зэрэгт дуулахдаа хамтлагийн гитарчин Д.Энхболд хорь гаруйхан настай учраас ил гардаггүй байсан гэдэг.

4. Хонх хамтлаг 1990 онд Япон улсын Асахи ТВ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож байсан түүхтэй.


5. 2014 онд "Хонхны дуу" бүтээл Төрийн соёрхол хүртсэн. Мөн 2020 онд үе үеийн хит бүтээлүүдээ нэгтгэн пянз гаргаж байсан.


Хэрвээ та "Улаанбаатараас ярьж байна" подкастыг сонсох дуртай бол биднийг дараа дараагийн олон сонирхолтой дугаар бүтээхэд хувь нэмрээ оруулж манай төслийг дэмжээрэй.

Данс: Голомт банк 1105257329 Мэнд-Амар


Live From Red Hero - Podcast

©2022 Mongolian Visuals, Antitheziz Atelier


https://www.instagram.com/livefromredhero/


Guest: Enkhbayar & Enkhbold /Khonkh band/


Hosts: Bat-Orgil, Mend-Amar


https://www.instagram.com/batorgilb/

https://www.instagram.com/menduamor7/


Artwork: Byambajavkhlan


https://www.instagram.com/bmbjka/


Logo & Pattern: Battushig


https://www.instagram.com/toshigmoshig/


Intro: Bodikhuu – Smooth Operator


https://www.instagram.com/bodikhuu1/


Outro: Gambeat – Capital B


https://www.instagram.com/gambeat808/


Studio: Manlai /Tin Can Podcast Room/


https://www.instagram.com/manlai.flac/

https://www.instagram.com/tincanpodcastroom/

Więcej odcinków z kanału "Live From Red Hero - Podcast"