UL Medeh Podcast podcast

ҮЛ МЭДЭХ Подкаст #79: Зочин О.Тулга “Мэдээллийн Технологийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт”

0:00
39:30
15 Sekunden vorwärts
15 Sekunden vorwärts

Оюутан цагтаа компани хамтран үүсгэн байгуулан IT-ийн чиглэлд түүчээлэн ажиллаж байсан төдийгүй өдгөө цахиурын хөндийн топ компанид ажиллаж буй. Шинэ санал санаачилга түүнээс ундарч зоригтой үйлдлүүдийг шат дараалан хийсэн тухай бахархам түүхийг нь сонсоно гэдэг урамтай байв. Зориг сангийн Залуу Манлайлагч Хөтөлбөрийн 11-дэхэд нь хамт мөр зэрэгцэн суралцсан төдийгүй боловсролын төсөл дээр ч хамтран ажиллаж байсан гээд яривал түүх арвин Залуу манлайлагчтай ярилцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Taxidyoo Tolidyoo гээд апп-ууд бол түүний бүтээл төдийгүй Taxidyoo нь тухайн жилдээ шилдэг апп болж 1 сар ч хүрэхгүй хугацаанд гаргасан апп гээд тоочвол түүнээс арвин туршлага харагдана. Боломжийг үргэлж том байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоосоо салахыг тэрээр уриалж, бага залуу наснаасаа эрдэмд шамдах, гадны боловсрол эзэмшин эх нутагт нь ажиллаж ноу хауг нь мэдэж авах хэрэгтэй гэж уриалахын сацуу хэдийд ч мэдээллийн технологийн инженерээр сурах гэж буй хэн бүхэнд өөрийн туршлагыг хуваалцахдаа нээлттэй буйгаа илэрхийлсэнг олзуурхууштай тул заавал сонсоорой.

Google компанийн Software Engineer О.Тулга

Weitere Episoden von „UL Medeh Podcast“